Home > ХУВРАГИЙН МАНЗ ЦАВНЫ САН

Энэхүү санг 2001 онд Улаанбаатар дахь Гандантэгчэнлин хийдийн харьяа Идгачойзинлин дацангийн лам хуврагуудыг эрүүл, шим тэжээлтэй хүнсээр  тогтмол хангах зорилгоор байгуулжээ.

Дээдийн номыг гүнзгийрүүлэн судалж буй лам хуврагуудыг эрүүл хоол хүнсээр хангах нь хийдэд шавилан сууж буй болон суух  лам нарын тав тухыг хангах явдал юм. Идгачойзинлин дацангийн лам нарын хоол хүнсний зардлыг хариуцан дэмжлэг үзүүлэх нь олон сайн талтай бөгөөд  төвөөс тус зардлыг хариуцаагүй тохиолдолд лам нар хоол хүнсний зардал олохын тухайд анхааран ном эрдэмд амар тайван суралцаж чадахгүй билээ.

Таны лам нарт өргөх хоол хүнсний дэмжлэг нь лам нарыг дээдийн ном эрдэмд удаан хугацаагаар шамдан суралцахад нь туслаад зогсохгүй эрүүл хоол хүнсээр хангаснаар лам нарыг амжилттай суралцахад нь ихэд туслах болно. Тус хандив нь сар бүр 50 ламын долоо хоногийн долоон өдрийн өглөө, өдөр, оройн хүнсэнд зориулагдах юм.

Одоогоор дацанд  лам нарын хүнсний зардлыг бие даан бүрэн хангах санхүүгийн тогтвортой нөөц бүрдээгүй байгаа тул МИХУХ төв олон улсын болон орон нутгийн дэмжигчдийн тусламжтайгаар хандив цуглуулан тухайн зардлыг бүрэн хариуцсаар байна.