Home > “Их Хөлгөний Хүүхдүүд” хөтөлбөр

МИХУХ төвөөс 2007 онд “Их Хөлгөний хүүхдүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Их Хөлгөний Хүүхдүүд” хөтөлбөр Монголын уламжлалт соёл, зан заншил, Бурхан багшийн сургаал, Буддын гүн ухаан, зан үйлийн утга учрыг хүүхдийн насанд тохируулан  үлгэр, түүх, бясалгал, иога, зан үйлийн хэлбэрээр таниулж,  ёс суртахууны хэм хэмжээг төлөвшүүлж, зөв хүмүүжихэд  нь туслаж байна.

Хүүхдийн иог ба бясалгал, номын үр шимийг хүртэх уншлагын хичээлүүд. Хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүд иог болон бясалгалын нэмэлт хичээлээр  анхаарлаа төвлөрүүлж суран өөрийн бие болон сэтгэлийн эрүүл мэндийг сайжруулж, дотоод сэтгэлийн сайн чанаруудаа хөгжүүлэн дэлгэрүүлэхэд бага наснаасаа дадаж байна. Мөн төвөөс хүүхэд багачуудад “Номын амт” хэмээх ойлгож уншиж суран номын үр шимийг хүртэх хичээлийг санал болгож байна.