Home > ИХ ХӨЛГӨНИЙ УЛАМЖЛАЛЫГ ХАДГАЛАХ ОЛОН УЛСЫН САН

Их Хөлгөний Уламжлалыг хадгалах олон улсын сан нь Төвдийн Бурхны шашинт Түвдэн Еше ламын \1935-84\ санаачлагчаар 1975 онд үүсгэн байгуулагдсан ашгийн бус олон улсын байгууллага юм. Сангийн зорилго бол бясалгал, Бурхны шашны гүн ухааны тайлбар хичээл болон нийгэмд чиглэсэн сайн үйлийн аянуудаар дамжуулан Буддын шашны Их хөлгөний уламжлалыг дэлхий дахинд сэргээн дэлгэрүүлэх явдал юм.

Бид нийтийн хариуцлагаа ухамсарласан хандлагад суурилан бусдын тусын тулд өөрийн сэтгэл зүрхийг өөрчлөн хөгжүүлэх тухай цогц боловсрол олгохыг хичээн ажиллаж байна. Мөн бид төрөлхтөн бүрд билиг билгүүн, энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүсгэн түүнийгээ дээд цэгт нь хүртэл хөгжүүлэх боломж олгох үүднээс ая тухтай орчин бүрдүүлэхэд анхаарал ихээхэн хандуулсаар ирсэн. Сангийн үүсгэн байгуулагч Түвдэн Еше лам болон шашин номын тэргүүн Зопа Ринбүүчи нарын зөвлөснөөр манай байгууллага Төвдийн Богд Зонхова ламын уламжлалыг түгээн дэлгэрүүлж байна.

Төрөлхтөн бүр зовлонгоос ангижран бусдыг хязгааргүй хайрлаж энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүсгэх боломжтой байдаг. ИХУХ сангийн бясалгал, бүтээл, хичээл, сургалтын төвүүд, орон хийдүүд, хэвлэлийн газрууд, үйл ажиллагаа  болон суралцагч эдгээр бүгд нь хүмүүсийн сайн сайхны төлөө зориулагддаг бөгөөд тэдэнд амар амгаланг олох зам мөрийг заах, өөрсдийгөө хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм.  Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын хүн төрөлхтний амар амгалангийн төлөө хийж буй хүмүүнлэгийн үйлсийг ИХУХ сан даган дуурайж жишээ авсаар ирсэн юм.

ИХУХ сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоос  дээр дарж авна уу.

Дан ганц сүсэг бишрэл бус билиг билгүүн болон мэдлэгт суурилсан ойлголт нь аливаа асуудлыг зөв шийдэх гаргалгаа болдог. Бурхан багш  дан ганц сүсэг бишрэл бол аюултай, аливаад сохроор итгэхийн оронд хүмүүс  дотоод сэтгэлээ судлан түүний мөн чанарыг танин мэдэх хэрэгтэй гэж сургасан байдаг.

– Зопа Ринбүүчи лам

Шунал тачаалаас хагацах хамгийн хэцүү гэж Бурхны шашин үздэг. Бид зөвхөн өөрсдийн сайн сайхан гэж боддог зүйлсэд маш хүчтэй шунан тачааж байдаг ба тэр тачаах сэтгэл төмөр мэт хатуу байдаг ажээ. Бид илүү уян хатан энэрэн нигүүлсэх сэтгэлд суралцах хэрэгтэй.

– Түвдэн Еше лам