Home > “Сэтгэлийг гэгээрүүлэгч” хэвлэлийн алба

Сэтгэлийг гэгээрүүлэгч” хэвлэлийн алба

Монголын сүсэгтэн олон 1990 оны улс төрийн өөрчлөлтөөс хойш Бурханы шашны судар номыг төрөлх хэлээрээ уншиж судлахыг ихээхэн хүсэж эрж хайж эхэлсэн байна. Соёлын хэлмэгдүүлэлтийн дараа үлдсэн Бурханы шашны ном бүтээлүүдийн дийлэнх нь Төвд үсгээр болон уламжлалт монгол бичгээр бичигдсэн байв. Социалист нийгмийн үед шинэ бичиг үсэгт шилжсэн учир орчин үеийн монголчууд уламжлалт монгол бичгээр бичсэн судар номуудыг нийтээрээ унших нь хүндрэлтэй байгаа юм.

Өнөөгийн залуу үеийн сэтгэлд нийцэхүйц, ойлгоход дөхөм орчин цагийн Монгол хэлээр бичсэн бурханы шашны гүн ухааны тайлбар номуудыг бид хэвлэн түгээх нэн шаардлагатай байгаа билээ. Бүх насны иргэд уламжлалт шашнаа танин мэдэх сонирхол их боловч дээдийн номыг тодорхой тайлбарласан ном товхимлын олдоц дутмаг байна.

Олон нийтийн хэрэгцээг хангах зорилгоор МИХУХ төв бурханы шашны ном судруудыг орчуулж, хэвлэн, нийтлэх зорилготой Хэвлэлийн албыг үүсгэн байгуулжээ. МИХУХ төвийн Хэвлэл нийтлэл, орчуулгын алба 2004 оны 10 дугаар сард албан ёсоор байгуулагдсан юм. 2010 оны 10 дугаар сард Зопа Ринбүүчи бээр “Сэтгэлийг гэгээрүүлэгч” хэмээх ерөөлт сайхан нэр хайрласан байна.

Сэтгэлийг гэгээрүүлэгч алба Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай лам, Түвдэн Еши лам, Зопа Ринбүүчи, Күнү Ринбүүчи зэрэг олон ихэс дээдсийн сургаал номыг орчуулан хэвлэж байна. 2001 оноос хойш нийт 175,000 ширхэг ном хэвлэж нийтэд үнэ төлбөргүй түгээн мөн хэвлэх зардлын төдий хямд үнээр нийтийн хүртээл болгосон байна. Дээрх номоос хөдөө орон нутгийн ард иргэдээс гадна ихэвчлэн шинээр нээсэн хийдүүдийн номын санг баяжуулах болон сургалтанд зориулан олон тоогоор  хандивласан байна.

Сэтгэлийг гэгээрүүлэгч алба Г.Гүнжиймаа, Ч.Хатанбаатар, Д.Хулан зэрэг олон орчуулагчдынхаа тусламжтайгаар өдгөө ч олон шинэ ном хэвлэн нийтэлсэн ба энэ ажлыг үргэлжлүүлж  байна.

1.Төвөдийн бурханы шашин, Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай лам – 9,000 хувь.
2.Буддизм бидний амьдралын хэмнэлд, гэлэн Түвдэнжамц – 22,500 хувь.
3.Бурханы шашны охь шим, Түвдэн Еши лам – 9,500 хувь.
4.Сэтгэл амарлихуйн үүд, Зопа Ринбүчи – 9,500 хувь.
5.Буян ба бодит байдал, Зопа Ринбүчи – 14,500 хувь.
6.Тэнгэр мэт уудам, далай мэт гүн-Бодь сэтгэлийн магтаал, Куну Ринбүчи – 2,000 хувь.
7.Хурц мэсийн хүрдэн – 3,000 хувь.
8.Егүзэрийн бага нас (Зопа Ринбүчийн намтар) – 5,000 хувь.
9.Базарсад бурханы өдөр тутмын ариусал – 6,000 хувь.
10.Дарь Эх бурханд өргөх дөрвөн хот мандал оршвой -5,000 хувь.
11.Их Хөлгөний тэтгэн ариусгах найман сахил – 3,000 хувь.
12.Гурван эрдэнэд аврал одуулахуй – 22,000 хувь.
13.Six Sessions Guru Yoga – 1,000 хувь.
14.Номын хурим-4 – 28,000 хувь.
15.Нүн-най буюу 11 нигуурт – 2,000 хувь.
16.Билиг билгүүний ид хүч, Зопа Ринбүчи, Түвдэн Еши лам – 4,000 хувь.
17.Лама Чодба – Багшийн тахихуйн зан үйл оршвой – 2,000 хувь.
18.Маани тарни бүтээх ёсон, Зопа Ринбүчи – 6,000 хувь.
19.Өдөр тутмын бясалгал, Бодь мөрийн зэргийг бясалгахуй, Зопа Ринбүчи – 3,000 хувь.
20.Амьдралаа дээдийн номд урвуулахуй, Зопа Ринбүчийн айлвдарууд – 5,000 хувь.
21.Зовлонг амгаланд урвуулахуй, Зопа Ринбүчи – 3000 хувь.
22.Оточ Манал бурханы зан үйлүүд оршвой – 3000 хувь.
23.Идээ ундаар тахил өргөхүйн бясалгал, Зопа Ринбүчи – 3000 хувь.
24.Алтан гэрэл судар – 3000 хувь.
25.Хос судрын номын зүйл – 3000хувь.
26.Дээдийн номын рашааны шим, Равдан гэвш – 3000 хувь.
27.Хануур хорхой бид хоёр, Балба үлгэрүүд – 3000 хувь.

28.Очроор огтлогч судар – 2000хувь.
29.Цэнд судар– 1000хувь.
30.Бүтээлийн уншлага  – 3000хувь.
31.Лама Чодба болон Урьд одуулахуй үйл  3500хувь.
32.Жанрайсиг бурхны бүтээл оршвой – 3000 хувь.
33.Сэтгэл амарлихуйн үүд, Зопа Ринбүчи – 1000хувь

Дээрх бүх ном хэвлэлүүд олон хүний сайхан сэтгэлийн хандив өргөлийн ачаар олон түмэнд хүрсэн юм. Бид үргэлжлүүлэн дээдийн номын тайлбар бүтээлүүдийг хэвлэн нийтлэхэд та бүхний дэмжлэг, санхүүгийн туслалцаа хэрэгтэй юм. Хэрэв та хандив өргөх хүсэлтэй бол энэхүү холбоосыг дарна уу