Home > ХАНДИВ

Tа Монгол дахь ИХУХ төвийн үйл ажиллагааг дэмжихийг хүсч байна уу?

Та эдгээр хуудаснуудаас манай үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа бүрд хүрч хандив өргөхийн тулд Монгол дахь ерөнхий хандивын санд хувь нэмрээ оруулах  нь зүйтэй гэдгийг та ойлгосон байхаа. Тэгснээр МИХУХ төвийн хамт олон нэн яаралтай, чухал гэсэн төслүүдэд таны хандивыг оруулж үлдсэн төслүүдэд тэгш хуваарилах зэрэг зохицуулалт хийх боломжтой болох юм.

Төслийн зохицуулагчид бүгд бие даан өөрсдийн бүс нутгийн хэмжээнд хөрөнгө дэмжлэг босгодог ба зарим нь олон улсын түвшинд хандив босгон ажиллаж байна. Ихэнхдээ хандивын хэмжээ төсөл бүрийн зардлыг бүрэн хангах боломжгүй байдаг. Одоогийн байдлаар энэхүү ерөнхий хандивын сан хэрэгцээтэй санхүүг гаргаж байна. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас үзэхэд сард 8000 ам.доллар тус сангаас хэрэглэсээр иржээ. Та Монгол дахь ерөнхий хандивын санд хувь нэмэр оруулахыг хүсвэл энд дарна уу.

Дулмалин хийд сар бүр урсгал зардалд буюу эмэгтэй хуврагуудын хоол хүнс, цахилгаан, ус, дулаан, засвар болон хийдийн ажилчдын цалин зэрэгт нийт 2500 орчим ам.доллар зарцуулдаг ба өвлийн улирлыг дуустал түлэх нүүрсний зардал дангаараа ойролцоогоор 4000 ам. доллар байдаг. Та Дулмалин хийдэд хандив өргөхийг хүсвэл энд дарж тусгай хандивын хуудсыг нээн сонголт хэсэг дахь жагсаасан сонголтуудаас Дулмалин хийд гэсэн сонголтыг дараарай. Хэрэв та Идгачойзинлин хийдийн 50? гаруй лам хуврагийн хүнсний зардлыг гаргадаг Хуврагуудын манз, цавны санд хандив өргөх хүсэлтэй бол энд дарна уу.

Сар бүр лам нарын хүнсэнд 780 ам.доллар зарцуулж байна.

Гандан До Аг Шадүвлин төвд хандив өргөснөөр та нийслэл хотод дээдийн номыг түгээх их үйл болон МИХУХ төвийн захиргааны үйл ажиллагааг дэмжих болно. Төвийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд сар бүр дунджаар 4000 ам.доллар зарцуулж байна. Хэрэв та бидний нийт үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй бол Монгол дахь ерөнхий санд хандив өргөнө үү. “Бодь зул” ТББ нь МИХУХ төвийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд чиглэсэн 4 төслийг хэрэгжүүлж байна. Үүнд: Халуун шөлний газар сард 2000 ам. доллараар санхүүжин ажлын 5 өдөр 80 гаруй хүнд халуун унд хоолоор үйлчилж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд сар бүр 2690 ам. доллар зарцуулдаг. “Их Хөлгөний хүүхдүүд” хүүхэд багачуудад зориулсан ёс зүй, уламжлалын хичээлийг долоо хоногт 60 гаруй хүүхдэд тогтмол явуулдаг ба сарын зардал ойролцоогоор 1360 ам.доллар байдаг.

Та “Бодь Зул” ТББ-д хандив өргөхийг хүсвэл энд дарж тусгай хандивын хуудсыг нээн сонголт хэсэгт жагсаасан  сонголтуудаас “Бодь Зул” ТББ гэсэн сонголт дээр дараарай. “Алтан Гэрэл Судар” төв бол Дархан хот дахь \Монголын 2 дахь том хот\ цорын ганц дээдийн номын тайлбар болон бясалгал хичээл явуулдаг Бурханы шашны төв юм. Хэрэв та энэ төсөлд хандив өргөхийг хүсвэл Монгол дахь ерөнхий санд хандив өргөнө үү. “Сэтгэлийг гэгээрүүлэгч” хэвлэлийн алба бол МИХУХ төвийн хамгийн чухал үйл ажиллагааны нэг билээ.

Кирил бичгээр хуучин Монгол бичгийг сольсон учир хэдий Бурхан багшийн сургаал цогцоороо монгол бичиг дээр орчуулагдан барлах аргаар олон тоогоор хэвлэгдсэн боловч орчин цагийн бидэнд ойлгоход хүндрэлтэй байна. Өнөөгийн байдлаар цөөн тооны эрдэмтэн мэргэд тэдгээр судар номыг уншиж хөрвүүлэх чадвартай байна. Тийм учраас Монголын алдагдсан шашны уламжлалыг сэргээн дэлгэрүүлэхэд тухайн судар номуудыг хөрвүүлэн олон нийтэд түгээх нь нэн чухал байна. Та энэхүү буяны их үйлсэд хандив өргөхийг хүсвэл энд даран жагсаасан сонголтуудаас “Сэтгэлийг гэгээрүүлэгч” хэвлэлийн алба гэсэн сонголт дээр дараарай.

“Бодь зул” ТББ Монгол улсад 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөний дараа тус улс бусад социалист орны нэгэн адил төвлөрсөн төлөвлөгөөт, хяналттай эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн билээ.

Энэхүү нийгэм, эдийн засгийн гэнэтийн эрс өөрчлөлтөд олон мянган хүн өрхийн орлогоо алдан амьдралын хүнд хүчир үетэй тулгарсан юм. Хөдөө орон нутгийн малчид цаг агаарын хүнд нөхцөл байдал болон нийгмийн бэрхшээлээс үүдэн уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа орхин хот суурин газрыг ажлын байр эрэлхийлэн зорьж, их хотын хурд ихтэй нийгэмд хөл алдсаны  улмаас амьдралын наад захын хэрэглээ болсон  орон гэр, хоол хүнсний хомсдолд орж байв.

Ийнхүү ард иргэдийн шилжилт хөдөлгөөний улмаас  ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй өндөр настай, бие, сэтгэлийн өвчинд өртсөн болон ганц бие, өрх толгойлсон эцэг эхчүүд зэрэг нийгмийн дундаас доогуур орлоготой иргэдийн тоо богино хугацаанд эрс нэмэгдэв. МИХУХ төв “Бодь Зул” ТББ-ыг эмзэг бүлгийн амьдрал ядуу иргэдэд  нийгмийн халамж үзүүлж дэмжих үйл ажиллагаа явуулахаар 2005 онд байгуулжээ. Тус байгууллага нь ихэвчлэн Улаанбаатар хотын захын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд дэмжлэг үзүүлж, хүрч үйлчилж байна. “Бодь Зул” ТББ нь өвлийн  40 хэмийн тэсгим хүйтэнд ч гэр оронгүй иргэдэд үйлчлэхээр амсхийлгүй ажилласаар байна.

Өдгөө “Бодь Зул” ТББ нь ажлын таван өдөрт өдөр бүр 80 гаруй хүнд халуун шөлний газарт хоолоор үйлчлэх болон  долоо хоногт тогтмол нэг өдөр нэн ядуу иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлэх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Массимо Коронагийн бичсэн “Монголын нэг өдрийн амьдрал” нийтлэлийг энэхүү холбоос дээр  дарж уншаарай http://fpmt.org/mandala/archives/mandala-for-2014/january/a-day-in-the-life-in-mongolia/.

Хэрэв та төрийн бус байгууллагаас хэрэгжүүлдэг төслүүдийн мэдээллийг уншин, бичлэгийг үзснээр хандив өргөх эсвэл хамтран тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулах сонирхолтой бол энд дарна уу. Бага гэлтгүй тусламж дэмжлэг бүр бидэнд маш  чухал байдаг билээ.