Home > МИХУХ ТӨВИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

Улаанбаатар хот дахь Гандан До Аг Шадүвлин төв:

Улаанбаатар хот дахь Гандан До Аг Шадүвлин төв: Бүх насны ард иргэдэд зориулан дээдийн номын тайлбар хичээл тогтмол зохион байгуулж байна. Түвдэн Зопа гэвш долоо хоногт бясалгалын хичээл болон дээдийн номын тайлбар хичээл хөтөлж, Гэцүлма Түвдэн Гялмогийн хамтаар \9 сараас эхлэн дараа оны 5 сарын хооронд\  сар бүр нэг бүтэн өдрийн бясалгал бүтээл хөтлөн явуулдаг.

“Их Хөлгөний хүүхдүүд” хөтөлбөрт бүх насны хүүхдүүд хамрагдаж ёс зүйн боловсрол эзэмшиж байна /10 сараас эхлэн дараа оны 5 сарын хооронд/.

Төвөөс сар бүрийн билгийн тооллын дөрвөн дүйчин өдөр  тогтмол хурдаг хурал зохион байгуулдаг.

“Хүлээснээс гэтлэхүй” төслийн хүрээнд төвийн багш сар бүр хорих ангиудад зочилж ном айлдан сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг (http://www.liberationprisonproject.org/).

Жил бүрийн “Дүнчүүр маанийн бүтээл”-ийг 30 өдрийн турш амжилттай зохион байгуулсаар ирлээ.

Улаанбаатар хот дахь “Дулмалин” эмэгтэй хуврагуудын хийд: – Энэхүү хийд нь Монгол Улс дахь эмэгтэй хуврагуудын цөөхөн хийдийн нэг юм. Дулмалин хийдийн эмэгтэй хуврагууд сахил санваарын ёсыг чандлан сахьж, сүм хийдийн дэг жаягаар амьдарч, буян номд шамдан

суралцахын дээр Гандан До Аг Шадүвлин төвийн өдөр тутмын хурал, номыг тогтмол хөтлөн явуулж байна. Тэд мөн жил бүр 30 хоногийн турш зохион байгуулагддаг “Дүнчүүр Маанийн бүтээл”-ийг хөтөлдөг билээ. МИХУХ төвөөс хийдийн өдөр тутмын зардлыг хариуцаж байна.

Улаанбаатар хот дахь Идгачойзинлин  дацан: – Тус хийдийг 2003 онд сэргээн барьжээ. ИХУХ олон улсын сан тухайн үеэс эхлэн хуврагуудын хоол хүнсний болон бурхан тахилын зулын өргөлийн зардлыг тогтмол хариуцсаар иржээ. Хийдэд өдгөө лам хуврагууд дээдийн номд шамдаж суралцаж байна. Мөн тус хийдээс Энэтхэг улсын хийдүүдэд олон тооны лам үргэлжлүүлэн суралцаж байна.

Улаанбаатар хот дахь Бодь Зул ТББ: Тус төрийн бус байгууллага өдгөө “Халуун шөлний газар” ажиллуулж байна. Халуун шөлний газар ажлын 5 өдөр гэр оронгүй, нэн ядуу иргэдийг тогтмол хооллон, улирал тутамд хэрэгцээтэй хувцас, ариун цэврийн хэрэглэл, бусад эд зүйлсээр үнэ төлбөргүй хангадаг. Дулааны улирал бүр олон төрлийн хүнсний ногоо тарин ургац авч “Халуун шөлний газар”-ын хэрэгцээг хангаж байна.  Мөн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран хүүхдэд зориулсан  үйл ажиллагаа зохион байгуулахын дээр аялал жуулчлалын улиралд гадаадын жуулчдыг үйл ажиллагаандаа оролцуулж санхүүжилт олох санаачилга гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар эдгээр бүх үйл ажиллагааг МИХУХ төвөөс санхүүжүүлж байна.

Гандан До Аг Шадүвлин төвийн “Алтан Гэрэл Судар” зайны бүлгэм. Зопа Ринбүүчийг Монголд морилох үед Дархан хотын сүсэгтэн олон  хотдоо Бурханы шашны төв нээхийг хүсэмжлэн айлтгасан учир тэдний хүсэлтээр 2005 онд “Алтангэрэл Судар” төвийг үүсгэн байгуулжээ. 2009 онд тус төв одоогийн байрлаж буй түрээсийн байрыг тохижуулж, тухайн үеэс эхлэн дээдийн номын айлдвар, хичээлүүдийг тогтмол зохион байгуулсаар иржээ. Улаанбаатар хотын гаднах анхны Их Хөлгөний төвийг ийнхүү үүсгэн байгуулж үйл ажиллагаагааг нь эхлүүлсэн ч суурин байрлаж ажиллах номын багшгүйгээс сүсэгтэн олон өөрсдөө тогтмол уулзаж дээдийн номын мэдлэгээ гүнзгийрүүлэн хамтран судалдаг бүлэг үүсгэн хичээллэж эхэлжээ.

Энэхүү сургалтыг зочин лам багш нар удирдан чиглүүлж явуулж байна. Төв үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн сар бүрийн дүйчин өдрүүдээр дээдийн номыг дадуулагч чин бишрэлт хэсэг бүлэг сүсэгтнүүд хурал ном тогтмол хурж, тусгай дүйчин өдрүүдэд Их хөлгөний тэтгэн ариусгахуй сахил сахин, судар номыг олон тоонд хүргэн тоолох уламжлалыг дагасаар ирсэн байна. Мөн нүгэл унал наманчлах Дүншигийн 35 Бурханд тогтмол мөргөж байна. 2020 оны 4 дүгээр сард тус төвийн албан ёсны бүртгэл нь Улаанбаатар дахь \МИХУХТ\ Гандан До Аг Шадүвлин төвийн зайны бүлгэм болон өөрчлөгдсөн юм.

Хуулийн бие даасан байгууллага биш хэдий ч зочин багш нар урьдын адил тогтмол морилон бүлгэмийн гишүүдэд дээдийн ном айлдах ба бусад үед сүсэгтнүүд гэртээ бие даан номоо үргэлжлүүлэн судлах боломжтой хэвээр байна. Ирээдүйд энэхүү бүлгэм дахин бие даасан шашны төв болох боломж бүрдэж буян номын үйлс нь дэлгэрэх болно хэмээн бид итгэж байна. Хэрэв та “Алтангэрэл Судар” зайны бүлгэмийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй бол энд дарна уу.