Home > МОНГОЛ ОРОНД БУРХАНЫ ШАШИН

МОНГОЛ ОРОНД БУРХАНЫ ШАШИН ДЭЛГЭРСЭН НЬ:
БУРХАНЫ ШАШНЫ СОЁЛЫН ГУРВАН ДЭЛГЭРЭЛТ

Нийтлэлч: Гленн Муллин

Их Монголын эрдэмт мэргэн Лувсан Дамдингийн “Хор орчмын нутагт дээдийн ном дэлгэрэн гарсан ёс” номонд дурдсанаар Бурханы шашин Монголд гурван удаа дэлгэржээ.

1.Бурханы шашны түрүү дэлгэрлийн үе аргын тооллын өмнөх гуравдугаар зуунаас эхэлжээ. Тэр үед Энэтхэгт Ашока хаан ноёрхож байв. Энэ нь Бурханы шашин Хятад оронд үндсээ тавихаас гурван зууны өмнө,, түүнчлэн Төвдөд баттай суурилан дэлгэрэхээс  найман зууны өмнө байв. Монголчууд урьдын холбоогоо хүндэтгэн Зая Бандида гэгээнтнийг Ашока хааны хойд дүр хэмээн үздэг.

Лувсан Дамдингийн бичсэнээр Ашока хаан өөрийн нутаг дэвсгэрийг умард зүгт Торгоны зам хүртэл тэлж улмаар Ли Хотан хотыг эзэлжээ. Хотан хот Хор нутгийн хамгийн баруун захад байрладаг байжээ. Лувсан Дамдин бээр тэрхүү газар нутгийг Их Монгол гүрний нэг хэсэг хэмээн үзсэн байна. Ашока хаан Бурханы шашинтан байсан ба өөрийн эзэмшлийн газарт хамааралтай улс орнуудад Бурханы шашныг төрийн шашинд өргөмжлөн идэвхтэй дэлгэрүүлсэн байна.

Бурханы шашин Хотанаас зүүн зүгт Их Монголын говийн хаант улсууд болон Торгоны зам дагуух орон нутгуудад аажмаар дэлгэрч эхлэв. Тухайн үед Хор нутагт ойролцоогоор 100,000 Бурханы шашны лам хуврагууд оршин суудаг байжээ гэж Лувсан Дамдин тодотгон тэмдэглэжээ.

Cave paintings along the Hor section of the Silk Road certainly bear witness to an early Mongol enthusiasm for Buddhism. The cave paintings in Dung Huang of modern-day China are an excellent example. Dung Huang at the time was part of the Mongolian patchwork of kingdoms. It was conquered by the Tibetan emperor Songtsen Gampo in the seventh century A.D., reverted to Mongolia under Chinggis Khan.

Бурханы шашныг дэлгэрүүлэхэд эртний Монголчуудын идэвх сонирхол их байсныг Торгоны зам дагуу Хор орчмын агуйн хадны зургууд нотолж байна. Одоогийн Хятад орны Дун Хуаны агуйн хадны зураг бүхий дурсгалууд тодорхой жишээ юм. Дун Хуан тухайн цаг үед Их Монгол гүрний бутархай улсуудын нэг байв. Аргын тооллын долдугаар зуунд  Төвдийн хаан Соронзон Гомбод эзлэгдэж Чингис хааны үед буцан Их Монгол гүрэнд нэгджээ.

Chogyal Pakpa

2.Бурханы шашны дунд үеийн дэлгэрэлт Чингис хаан ба түүний хөвгүүдээс эхтэй юм. Төвдийн Бурханы шашны сургууль Сажавын хийдтэй Чингис хаан холбоо тогтоож байжээ. Чингис хааны ач Монголын Юань гүрний хаан Хубилай Лодойжалцан Пагва ламыг (Өнөөгийн Монголчууд Пагва лам гэж нэрийддэг) алс холын Төвд орноос залан авчирч өөрийн захиргааны нутаг дэвсгэрт мөрдөгдөх шашин төрийн хос ёсны сургаал номыг дэлгэрүүлэхийг хүсэн, Улсын багшид өргөмжилж, Дөрвөлжин бичгийг зохиолгожээ. Энэхүү бичиг нь дараа дараагийн Их Монголын хаадын төрийн албан ёсны бичигт хэрэглэгдэж гурван зууны дараа тохиосон Бурханы шашны гурав дугаар үе хүртэл Бурхны шашны ном сударт ихээхэн ашиглагдаж байжээ.  Нэгэн түүхийн онолд Хубилай хаан Дөрвөлжин бичгийг төрийн бичиг болгон хятад ханз болон Уйгар бичгийг орлуулах зорилготой зохиолгосон гэж үзжээ. Булчирхайн тахал тархаж энэхүү санаа төгссөн байна.

In fact, one theory holds that Kublai intended to use this script for all purposes throughout his empire, and replace the Chinese and Uighar scripts with it. Only the bubonic plague brought this vision to a close.

Khublai Khan

Марко Пологийн тэмдэглэлд Хубилай хаан Төвдийн Сажавын урсгалын Пагва ламд чин сүсэг бишрэлтэй байсан тухай тодорхой дурдагдсан байдаг. Марко Поло Ватиканы Пап ламын тушаалаар Хубилай хааныг Христийн шашинтан болгох үүрэгтэй байв. Хубилай хаан Христийн шашинтнуудыг өөрийн цэцэд байрлуулан зөвлөгөө заавар авахдаа таалалтай байсан хэдий ч өөрөө Бурханы шашинтан хэвээр үлдсэн байна. Марко Поло тэмдэглэлдээ Их хааныг шашиндаа урвуулж чадаагүй шалтгаан нь Пагва ламын ер бусын хүчээр аливаа зүйлсийг алсын зайнаас удирдах үзүүлбэрийг давж гарч чадаагүй хэмээн харамсан бичсэн байдаг.

Пагва ламын намтарт (Англи хэл дээр орчуулга одоо хэр хомс байна) Бурханы шашны Нууц тарнийн ёсны айлдвар сургаалууд олноор тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Номт хаан Хубилай сэцэн болон түүний ойрын хүрээллийн хүмүүс Пагва ламаас Сажийн ёсны Ядам бурхан Хэважрын авшиг хүртсэн нь их хаан гэгээрэлд хүрэх зам мөрд нэгэн үзүүрт сэтгэлээр орсон байсны баталгаа юм.

Marco Polo

Цохон тэмдэглэхэд: саяхан миний танил Нью-Йорк хотын Төвдийн Буддын Шашны Судалгааны Төвийн захирал доктор Жин Смит өөрийн төвийн үйл ажиллагааны тухай надад захидал бисэн юм. Тэрээр Төвд, Монгол эхүүдийг цахим хэлбэрт оруулан одоогийн байдлаар арван сая гаруй хуудас номыг амжилттай нөхөн сэргээж, тоон мэдээлэлд оруулсан байна. Жэн Смит захидалдаа тус төвийн мэдээллийн баазад хадгалагдаж буй хамгийн эртний Буддын шашны гар бичмэл болох Калачакра тарнийн бичээсийг тайлбарын хамт явуулсан юм. Үүнд тус бичмэлийг 1294 онд Хубилай хааныг тэнгэрт хальсны дараа Шамбалын Ариун оронд төрөл авахыг ерөөн бүтээжээ гэсэн байв.

Хятад дахь Монголын нөлөөлөл суларсны улмаас Юань гүрэн мөхөж Мин үндэстэн Нанжинд бослого гаргаснаар Монголчууд Цагаан хэрмийн хойд руу ухарчээ. Их Монгол гүрэн хүчирхэг манлайлалгүй байснаар, ноёд хаад хоорондоо тэрсэлдэн, эзэнт гүрэн олон хуваагдсан байна. Бурханы шашны нөлөөлөл буурсан хэдий ч уламжлал нь цаг үедтэйгээ харилцан уялдан оршсоор байв.

Altan Khan

3.Лувсан Дамдингийн “Хор орчмын нутагт дээдийн ном дэлгэрэн гарсан ёс” сударт дурдсанаар 1570 онд Далай ламын Төвдийн Бурханы шашны сургууль Монголд байгуулагдсанаас Бурханы шашин гурав дахь удаагаа дэлгэрч эхэлжээ. Мөн тухайн үед Алтан Хаан Бурханы шашныг төрийн шашин болгожээ.

Тэр үед Далай ламын хойд дүрүүдийг “Далай” хэмээн хараахан нэрийдээгүй байв. Төвд орон болон бусад нутагт Жэ Тамжэй Гянпа буюу “Бүхнийг мэдэгч багш” хэмээн нэрийддэг байжээ. Гуравдугаар дүрийн сахилын нэр Сонам Гяцо байв.. Их Монгол гүрний өмнө зүгийн нийслэл болох Хөх Хотод Гуравдугаар дүр морилох үед Алтан хаан түүний сахилын нэрний “Гяцо” хэсгийг Монгол хэлнээ орчуулснаар “Гяцо” – “Далай” болжээ. Түүнээс хойш Гуравдугаар Далай ламын Жэ Дамчэй Кянпа нэр “Далай лам Доржчанг” болж олонд түгжээ.

1580 онд Хөх хотод Алтан хаан Гуравдугаар Далай ламд зориулан шинэ хийд бүтээлгэн өргөн барьжээ. 1921 оны үед Хятад улс Хөх хотыг Монголоос булаан авсан ч тус хийд өдгөө оршсоор байна.

Erdene Zuu

Түүний дараагаар Алтай сайн хаан 1584 онд Гуравдугаар Далай ламд зориулан Эрдэнэ Зуу хийдийг Хархорин хотод бүтээлгэжээ. 1930 оны Коммунист удирдагч Маршал Чойбалсангийн үед лам нарыг олноор нь цаазлан хороож, Зөвлөлт холбоот улсын хорих лагерьт яллан дахин боловсрол эзэмшүүлэх нэрийн дор нийтээр нь хэлмэгдүүлж хийд орныг ихээхэн нураан гэмтээжээ. Эрдэнэ зуу хийдийг музей болгож, одоо ч хэвээр байна. Далай ламын Эрдэнэ зуу хийд Монголын Шарын шашны анхны хийдүүдийн нэг юм.

The Third Dalai Lama passed away in Hor in 1588. Not long after his passing a Mongol child was born in the family of Prince Sechen Chokhor, one of Altan Khan’s grandsons. Although he and his wife had both been disciples of the great Third Dalai Lama, they were rather shocked when the State Oracle in Lhasa announced that the Third Dalai Lama’s rebirth had taken place in Mongolia. They were even more shocked a year later when the search team from Lhasa identified their son as that reincarnation. This was the first time that a Dalai Lama was reborn outside of Tibet.

Erdene Zuu

Гуравдугаар Далай лам Хорд 1588 онд биеийг баржээ. Удалгүй Алтан хааны ач нарын нэг Ханхүү Сэцэн Чойхорын гэр бүлд нэгэн хүү мэндлэв. Сэцэн Чойхор болон түүний гэргий Гуравдугаар Далай ламын ойрын шавь байв. Төвдийн Лхасд Чойжин буун Гуравдугаар Далай ламын хойд дүр Монголд мэндэлснийг нийтэд зарлахад тухайн мэдээг сонсоод Сэцэн Чойхор түүний гэргийн хамт ихэд гайхацгааж байжээ. Жилийн дараа Лхасаас ирсэн хайлтын багийнхан тэдний хүүг Далай ламын хойд дүрээр тодруулахад мөн л ихэд гайхширсан байна. Ийнхүү Далай лам анх удаа Төвдөөс өөр оронд мэндэлсэн түүхтэй.

Төвдийн Хөхнуур буюу Богд Зонховын төрсөн нутагт Гуравдугаар Далай ламын бариулсан Күмбүм хийдэд хүүг хойд дүр хэмээн тодруулжээ. Тэнд хүү Төвд хэл болон Бурханы шашны ном үзэж эхэлсэн ба дараагаар Лхасын Дрепун хийдэд Далай ламын ширээнд заларчээ.

Цохон тэмдэглэхэд: Тэр цагт Күмбүм хийдийн орчим нутаг Их Монгол гүрэнд багтаж байсан ба Төвдийн нутаг биш байлаа. Одоогийн Далай лам тэрхүү хийдээс 32 километрийн зайд мэндэлжээ. Банчин лам ч мөн адил түүнээс холгүй мэндэлсэн байна. Энэ нутаг дийлэнх нь Монгол оршин суугчтай боловч одоогоор Хятадын Кьюнгхай аймагт хамаарч байна. Мэдээж Кьюнгхай гэдэг үг Хөхнуурын адил Монгол үг юм.

Монголчуудыг гэгээрлийн зам мөрд орох уламжлалыг дэлгэрүүлэхэд Гурав болон Дөрөвдүгээр Далай лам гол нөлөө үзүүлжээ.  Шар малгайтны хийд үйл ажиллагаагаараа бусдыг дагуулан голчлох шашны урсгал болжээ. Өнөөгийн байдлаар ч шар малгайтны шашин үндсэн уламжлалт шашин хэвээр байна.

Монгол дахь Бурханы шашны дөрөвдүгээр дэлгэрэлтийн үе

Лувсан Дамдин мэргэний Хор чойжүнд Монгол орноо зуун дамжин дэлгэрсэн бусад Бурханы шашны урсгалуудын тухай тэмдэглэсэн байдаг.

Лхасын хаан Соронзон Гомбо 7-р зуунд Хотан, Хөх нуурыг оруулан Хорын баруун, баруун өмнөд нутгийг эзэлжээ. Тэр үеэс Төвдийн Бурханы шашин хойноос урагш чиглэн дэлгэрч эхэлжээ. Наймдугаар зууны үед Бадамжунайн үйл хэргээр улам хурдтайгаар дэлгэрсэн байна. Бадамжунайн 25 дагагчдаас 2 нь Монгол хүмүүс байжээ. (Согбо Дамдин, Согпо Лхапэл) Тэд нутаг буцан тухайн урсгалыг дэлгэрүүлж эхэлсэн байна. Нямавын урсгалын эхэн үеийн ул мөрийг энэ цаг үеэс олох боломжтой.

1841 оны үед Бурханы шашны лам Пэлжэй Дорж Төвдийн хаан Ландармааг нууцаар хорлон Монгол руу орогнол хайн дүрвэж Хархорины ойролцоо хийд барьсан гэж нэгэн домогт өгүүлжээ. Монголчууд тухайн хийдийг Огийн хийд гэж нэрийддэг ба нурам нь одоо ч байдаг юм.

Лувсан Дамдин мэргэний тэмдэглэн үлдээсэн Бурханы шашны гурван удаагийн дэлгэрэлт Монголын түүхэн уламжлал, соёлын хөгжлийн онцлог суурийг тавьсан чухал үүрэгтэй гэж үзэж болохоор юм. Өндөр гэгээний үеэс Монгол орны Бурханы шашны дөрөв дэх дэлгэрэлт эхэлсэн гэж тооцох нь зүйн хэрэг юм. 17-р зууны дунд үед Өндөр гэгээн Төвдөд морилон 5-р Далай ламын дотны анд нөхөр болж шавь оржээ. Тэрээр Далай ламын хамт Дөрөвдүгээр Банчин лам Лувсан Цог Галсангийн ойрын шавь байв.

Zanabazar

Тавдугаар Далай ламын төр шашныг нэгтгэн барьдагтай адил Өндөр гэгээн Монгол орны “Богд хаан”-аар өргөмжлөгджээ. Төвд сахилын нэр нь Ешэ Дорж бөгөөд Санскрит хэлээр Гянаважрааг Монгол түмэн Занабазар хэмээн нэрийдсээр иржээ. Дөрөвдүгээр Далай ламын нэгэн адил Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар бээр Чингис хааны удмын хүн байв.

Монголын Бурханы шашны 4-р дэлгэрэлт Хор нутагт 2 зууны турш Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын үйл хэргээр өрнөсөөр 1921 онд Коммунист засаг хүртэл тогтвортой үргэлжилсэн байна.

1928-1938 оны Соёлын Довтолгооны үед Монголд үй олноор  хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж дийлэнх лам хуврагуудыг буудан хороож, шоронд шийтгэх, хорих лагерьт цөлөн дахин боловсрол эзэмшүүлж байжээ.

5.1928-1938 оны Улс төрийн хэлмэгдүүлэлт

1921 онд Зөвлөлт Холбоот улсын нөлөөгөөр социалист тогтолцоонд орсон нь “орчин цагийн Монгол”-д холимог үр дагавар авчирсан билээ. Түүнээс арван жилийн дараа Сталин Орос оронд урьд өмнө үзэгдээгүй үй олноор нь устгах үйл ажиллагаа идэвхтэй явуулсан бөгөөд хэзээ дуусах нь мэдэгдэхгүй соёлын довтолгоо Монгол орныг ч мөн адил алгасалгүй дайран өнгөрчээ. Оросын шууд удирдлага дор байсан Монголын зарим нутгийн иргэд (Буриад, Сибирь, Тува) соёлын довтолгоонд түрүүлж өртөн ихээхэн зовлон амссаны дараагаар тусгаар тогнолт Монгол оронд тухайн үйл ажиллагаа хурдацтай тархаж эхэлжээ.

Өөрийн төрөл төрөгсдөөс тухайн үеийн хэлмэгдүүлэлтэд алдаагүй Монгол хүнтэй таарах их ховор. “Соёлын хувьсгал” гэсэн гэм хоргүй нэрийн дор Коммунист үзлийг түгээгчид Коммунизмоос өмнөх Монголын соёлын өвийг хадгалагчдыг системтэйгээр бөөнөөр нь нийгмээс тусгаарлажээ.

Зөвлөлт Холбоот улсад гүйцэлдүүлж байсантай адил ихэнх хүмүүсийг нэг сум толгойд нь зоон цаазалж байв. Бусад нь Оросын хорих лагерьт Сталины удирдлага дор явуулж байсан химийн туршилтад орон бие сэтгэлийн зовлон ихтэй хувь төөрөгийг туулжээ. Монголын ардчилсан засгийн газарын нэр бүхий их хурлын гишүүдээр ажилладаг  миний 2 сайн найз өөрсдийн өвөг дээдэс нь хэрхэн дээрхтэй адилаар хэлмэгдүүлэлтэд өртөж баривчлагдаж, цөлөгдөж, цаазлуулж байсан тухай ярьж байсан юм.

Тухайн цаг үед алдагдсан зүйлсийн үнэ цэнийг Монголчууд өдгөө ухаарч эхэлж байна. Улаанбаатар хотын нэгэн музейд соёлын довтолгооны цаг үед тохиолдож байсан харгис хэрцгийллийн түүхэн тэмдэглэлт зүйлсийг олонд нээлттэй тавьсан байсныг би үзэх завшаан тохиолдсон.

Монголын Урлагийн зөвлөл сүүлийн 10 жилийн турш судалгаа хийсний үр дүнд нийт 1250 гаран хийд орон устгалд өртөж тэдгээрийн номын сан, уламжлалт анагаах ухаан болон урлагийн үнэт зүйлс үгүй болсныг баримтжуулжээ.

Nicholas Roerich

1943 онд нэгэн сонирхолтой үйл явдал тохиов. Америкийн дэд ерөнхийлөгч Хэнри Валлэсийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Америкийн засгийн газраас Зөвлөлт Холбоот Улсад үзүүлж байсан Газар тариалангийн тусламжийн тухай хэлэлцсэн мөн дэд ерөнхийлөгч Буриадын Улан Үүд болон Монголын Улаанбаатараар зочлохыг хүсч байгаагаа илэрхийлжээ”  гэх зэргээр хүмүүс таамаглал дэвшүүлж байсан юм.

Дэд ерөнхийлөгч асан Валлас, Николас Ройрихын найз болон сурагч бөгөөд Ройрихоор дамжуулан Монголын түүх, уламжлал болон Монголын Бурханы шашны тухай судлах сонирхолтой болсон байна.

Сталин олон улсад Монголд шашны эрх чөлөө байгаа гэж итгүүлэхийг хүсч байсан бөгөөд эдгээр 2 хотод хийд нээх хэрэгтэй гэж үүрэг даалгавар өгч байв. Лам нарыг хайсаар ердөө 12 хүн олж хийдүүдийг дахин нээж байжээ.

Choibalsan

Ийнхүү Чойбалсан болон Сталины үед Монголын газар нутагт 2 хийд дахин нээгджээ. Тэдгээрийн нэг нь Улаанбаатар хотод буй Гандантэгчинлин хийд бөгөөд социалист нийгмийг солигдтол 50 жилийн турш Монгол орны цорын ганц хийд байв.

Тухайн үеийн Улаанбаатарын засгийн газраас өөр бусад газар хийд нээхийг хатуу хориглож байжээ.

6.Коммунизмын төгсгөл

1989 онд Зөвлөлт Холбоот Улсад коммунист засгийн газар нуран унахад Монгол орон мөн төрийн эргэлт хийн ардчилсан засгийн газар богино хугацаанд хүчээ авчээ. Нэг шөнийн дотор бүх зүйл өөрчлөгдсөн байна. 1990 оны дунд гэхэд төрийн өмчит үл хөдлөх хөрөнгө болон бусад эзэмшлүүд хувьчлагдаж, олон улсын аялал жуулчлалын шалгуур зөөлрөн, хэвлэл мэдээллийн эрх чөлөө эхэлж төрийн өмчит монополийг таслан зогсоожээ.

Өдгөө 20 жилийн дараа Монгол орон эрс өөрчлөгджээ. Залуу үе социалист захиргааны дор зорчих хориотой байсан олон оронд чөлөөтэй аялж, дэлхий даяар их сургуулиудад суралцаж байна.

Gandan

Ардчилал Монгол оронд шашны эрч чөлөөг ч мөн дахин сэргээв. Коммунист он жилүүдэд ганц Гандан хийд л байсан ба бусад хэлмэгдүүлэлтэд өртөн устгагдсан хийд орныг дахин барих хориотой байжээ. Өдгөө орон даяар 200 гаруй хийдүүд дахин баригдсан байна. 70 жилийн өмнөх Коммунистуудын устгасан хийдийн хэмжээнээсээ хэд дахин бага боловч эдгээр хийдүүд шашин дахин дэлгэрэхэд сайхан эхлэл тавьж байна.

Мөн Коммунист үед сахилтай зөвшөөрөл авсан лам нар нууц цагдаа болон, засгийн газрын чанга хараа хяналтад аялах, суралцаж боловсрох эрхгүй байнгын дарамт шахалтад амьдарч байсан бол өдгөө Энэтхэг оронд Төвд хийдүүдэд нийт 300-500 Монгол эмэгтэй, эрэгтэй лам нар чөлөөтэйгөөр суралцаж боловсрох эрхээ эдэлж байна.

Гандан хийдийн хашаанд нөхөн сэргээгдэн баригдсан хийдүүдийн нэг болох Идгаа Чойзинлин хийдийг Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах төвийн дэмжлэгээр барьж байгуулжээ.

Өдгөө Монгол улс эдийн засгийн болон шашны сорилтуудтай тулгарсаар байна. Гэсэн хэдий ч Бурханы шашны хийд, төвүүд олноор байгуулагдаж буйн ач тусаар Монголчууд Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүйн гайхамшигт сургаал номыг дахин чөлөөтэй судлан тэдгээрийн тусламжтайгаар итгэл дүүрэн ирээдүйг угтан авахад бэлэн байна. Монголын уламжлал бүхний голд Бурханы шашин шингээстэй байдаг бөгөөд Бурханы шашныг дахин сэргээн дэлгэрүүлэх нь Монгол орны ирээдүйн амар амгалан энх тунх байдалд их ач холбогдолтой юм.

Гленн Муллин – Төвд-Монголын Бурханы шашны тухай олон тооны ном зохиолыг бичжээ. Мөн Анхдугаар болон Долдугаар Далай ламын дүрүүдийн гол сургаалиудыг орчуулж олон нийтийн хүртээл болгосон байна. Өдгөө түүний бүтээлүүдийн олон хэл дээрх орчуулгууд хэвлэгдэн гарсаар байна.