Home > МДИХУХ ТӨВИЙН ТУХАЙ

Анх 1990-ээд оны сүүлчээр хэсэг монгол залуучууд Зопа Ринбүүчи ламтанд захидал илгээн, Монгол орноо ардчилал ирж, өөрийн шашин соёлоо сэргээн дэлгэрүүлэх их үйлс эхэлж байгаа тул үүнд туслана уу хэмээн хүсэмжилсэн ажээ. Хүсэлтийн дагуу Ринбүүчи 1999 онд Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийг байгуулсан.

МИХУХ Төвийн түүхэн замналаас:

1999 он: Монгол улсад Зопа Ринбүүчи ламтан морилож МИХУХ төв үүсгэн байгуулагдаж, Монгол улсын шашны байгууллагаар бүртгэгдэв. Тус төв  дуусаагүй хоёр барилгыг худалдан авч нэгд нь Бурханы шашны төв нээж, нөгөөд нь төвийн үйл ажиллагааны зардлыг олох  түрээсийн байр тохижуулав.

2000 он: Тус оны намар нь барилгуудын  засвар, тохижилт гүйцэв. Зопа Ринбүүчи ламтан ном айлдаж, хуврагийнсахил хүртээхээр дахин морилов. . 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан  Идгаа Чойзинлин хийдийн барилгыг  дахин шинээр босгоход  тусална уу хэмээн лам хуврагууд Зопа Ринбүүчийд хүсэлт айлтгав в.  Бурханы шашны төвөө Гандан До Аг Шаддүвлин гэж нэрийдэв. ИХУХ Олон Улсын Сангаас  “Гэгээрэлд хүрэх зам мөр” нэртэй 24 ангитай цуврал, теле  хичээлийн зургийг авч эхлэв. Түвдэн Жамц гэлэн лам  Бетүб хийдэд ном зааж эхлэв.

2001 он: Үндэсний телевизээр цуврал хичээлийг монгол хэлээр хөрвүүлэн нэвтрүүлэв.Үзэгчдээс их хэмжээний  хүсэлт ирж, нэвтрүүлэг амжилттай болсон тул Үндэсний телевиз тухайн цувралыг дахин бүтнээр нь нэвтрүүлж,  зарим ангийг хэд дахин давтан цацав.

Идгаа Чойзинлин дацанг барих явц, Улаанбаатар хот, Монгол улс, 2003. Ули Миндерийн дарсан фото зураг

2002 он: Гандантэгчинлин хийдийн хүрээн дотор  Идга Чойзинлин дацангийн барилгын ажил эхлэв.  Төвөөс Дарь Эх хийдийг өөрийн нэр дээр шилжүүлэнбайрыг 20 эмэгтэй хуврагтайгаар Дулмалин эмэгтэй хуврагуудын хийдийн үйл ажиллагаа эхлэв.. Дулмалин  халамжийн төв нь нийгэмд чиглэсэн сайн үйлс явуулж байх зорилгоор халуун шөлний газар, эрүүл мэндийн болон хүүхэд хөгжлийн төв нээн ажиллуулахаар төлөвлөн төвийн барилгыг барьж  эхлэв. Энэтхэг орноос төвийн багшаар Гэвш ламыг урин залав.

Дулмалин хийдийн урд байрладаг 2 түүхэн дурсгалт багана, 2002 он, Улаанбаатар хот, Монгол улс. Ули Миндерийн дарсан фото зураг

2003 он: Дулмалин хийдийн барилгын засвар дүүрэв. . Нийгэмд чиглэсэн  Халамжийн төв нээлтээ хийв. Зопа Ринбүүчи Монгол улсад дахин морилсон ба энэ үеэрээ Дархан хотыг зорив. Идгаа Чойзинлин хийдийн барилга ашиглалтад орж, лам нарт хүлээлгэн өгөв. Хуврагуудын манз цавыг барих сан үүсгэн байгуулагдаж лам нарын хүнсэнд зориулж хандивын аян эхлүүлэв. Санд өдгөө ч хандив өргөсөөр байна.

2004 он: Тус оны зун “ Номын хурим IV үйл ажиллагааг зохион байгуулав. Дэма Лочо Ринбүүчи, Чодэн Ринбүүчи,Зопа Ринбүүчи нар дээдийн номыг 300-400 Монголчууд болон 100 гаруй гадаад улсын иргэдэд айлдав. “Алтан гэрэл судар” төвийг Дархан хотод үүсгэн байгуулав. “Бодь-Зул” төрийн бус байгууллага” хэмээх шинэ хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд “Дулмалин” Халамжийн төвийн үйл ажиллагааг нэгтгэв.

Дээрхийн гэгээнтэн  XIV Далай лам Гандан До Аг Шадүвлин төвд айлчилж буй нь, Улаанбаатар хот, Монгол улс, 2006 он. Ули Миндерийн дарсан фото зураг

2005 он: Суварга кафе үүдээ нээлээ. Мөн Төв гадна талдаа Намжилмаа суваргыг босгон, суварга Улаанбаатар хотын нэгэн дурсгалт газар боллоо. Бодь зул ТББ Хүхдийн хөгжлийн хөтөлбөрөө эхлүүллээ.

2006 он: Тус оны 8 дугаар сард Дээрхийн Гэгээнтэн Далай лам Гандан До Аг Шаддүвлин төвд морилов.

2007 он: Төвийн Ном, бясалгалын хөтөлбөрийг Шантал Каррерот (Түвдэн Дэжид гэлэнмаа) явуулав.

2008 он: МИХУХТөв Олон улсын Бурханы шашинт эмэгтэйчүүдийн Шакъяадита чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцов.

2010 он: Зопа Ринбүүчи “Монголын Бурханы шашин” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор Монгол орноо морилов. Энэ үеэрээ Монгол улсын Ерөнхийлөгчөөс Алтангадас одон хүртэв.

2013 он: МИХУХТ-өөс Дүнчүүр Маанийн бүтээлийг 8 дугаар сарын 1-нээс 30-ныг дуустал анх удаа зохион байгуулав. Зопа Ринбүүчи ламтан сүүлийн хагаст морилон ирж, бүтээлийг хөтлөв. Үүнээс хойш Дүнчүүр Маанийн бүтээлийг жил бүр тогтмол явуулах болж, жил бүр олон зуун хүн оролцож байна.

2019 он: Тус оны 4 дүгээр сард “Амьдралд эрхэмлэх 16 Эрдэм” -ийн эхний шатны сургалтыг Уенди Ридлей явуулав. Өмнөд Энэтхэгийн Сера хийдийн хамба лам Логоан Ринбүүчи Монгол орноо морилон ирэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулав. 8 дугаар сард Мал цэтэрлэх үйл буюу 10 хонь, 4 ямааны амь гэтэлгэх үйлийг Булган аймагт үйлдэв. Тус Төвийн хүсэлтээр Жадо Ринбүүчи Нууцын Дамдин бурханы эрх авшигийг 1500 гаруй хүнд хайрлалаа. 7 дахь удаагийн Дүнчүүр Маанийн бүтээлийг амжилттай явуулав.

2020 он: 8 дахь удаагийн Дүнчүүр Маанийн бүтээлийг амжилттай явуулав.

2021 он: 9 дахь удаагийн Дүнчүүр Маанийн бүтээлийг амжилттай явуулав.

  • Корона вирусын нөхцөл байдалд тохируулан, 2021 оны Маанийн бүтээлийг 100% цахимаар явуулж  Маанийн тоо 114,442,472 –д  хүрснийг Зопа ринбүүчи ламтан болон Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн өлмийн лянхуа үргэлж бат оршихын тухайтад өргөн барьлаа. 8 дугаар сард Мал цэтэрлэх үйл буюу 1 хонь, 11 ямааны амь гэтэлгэх үйлийг Булган аймагт үйлдэв.

Монгол дахь ИХУХ төвийн гол зорилго бол Монгол дахь Бурханы шашин  сэргэн дэлгэрэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.