Сэтгэлд “Бүтэхгүй, болохгүй. Би чадахгүй” гэдэг бодол эргэлдэж байгаа цагт бэрхшээлээс бид салахгүй. Энэ санааг нарны аймгаас хөөн зайлуулах хэрэгтэй. Болж бүтдэггүй юм гэж огт үгүй, бүгд боломжтой. Өөрийгөө бүтэшгүй зүйл мөрөөдөж байна гэж санах үе байдаг ч энэ тийм биш. Хүмүүний чадахгүй зүйл гэж юу ч үгүй, бидэнд асар их чадвар бий. Сэтгэлийн хүч чадал гайхамшигтай бөгөөд хязгааргүй.
~Түвдэн Еши лам~